shadow_left
Shadow_R
   
Мэдээллийн нээлттэй суваг ашиглах журам PDF Print E-mail
Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны 24 цагийн ажиллагаатай Нээлттэй мэдээллийн суваг HOTLINE-г ажиллуулах журам

 

1. Зорилго


Энэ журмын зорилго нь нисэхийн аюулгүй ажиллагаа болон нисэхийн аюулгүй байдалтай холбоотой санал хүсэлт, гомдол, мэдээллийг зорчигч болон нисэхийн ажилтнуудаас нээлттэйгээр хүлээн авч боловсруулалт хийж, үйлчилгээ ашиглалтанд гарсан зөрчил, алдаа дутагдлыг арилгахад чиглэгдэнэ.


2.  Мэдээллийн нээлттэй сувагийн тухай


Мэдээллийн нээлттэй суваг нь хоногт 24 цагийн ажиллагаатай бөгөөд мэдээллийг захидал, И-мэйл, мессеж, факс, утаснаас яриа бичэгч ажилуулах хэлбэрээр хүлээн авна. Мэдээлэл хүлээн авах хаягийн талаар өнгөт зураг плакатуудыг хэвлэн Монгол улсын нутаг дэвсгэрт байрлах Олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудад, агаарын тээвэрлэгчид болон бусад хамааралтай албан байгууллагуудад байрлуулна.

3.  Тодорхойлолт

“Агаарын хөлгийн зөрчил” гэж агаарын хөлгийн ашиглалттай холбогдон гарсан аливаа зөрчлийг

“Ноцтой зөрчил” гэж ослын нөхцөл байдалд хүргэж болзошгүй зөрчлийг

“Аэродром дээрх зөрчил” гэж агаарын хөлгийн ашиглалтын үед гарсан дараах зөрчлүүдийг хэлнэ.

1/ аэродромын хаалт хашлага, барилга байгууламж, тэмдэг тэмдэглэгээ зэргийг мөргөж, шүргэснээс,

2/ агаарын хөлгийн явгалах зам, талбайн гадаргуугийн гэмтлээс шалтгаалсан,

3/ аэродром дээрх тоног төхөөрөмжийн гэмтлээс шалтгаалсан;

“Нислэгийн хөдөлгөөний удирдлагаас шалтгаалсан зөрчил” гэж агаарын хөлөг нислэгийн удирдагчийн удирдлага дор нислэг үйлдэх болон аэродром дээр явгалах үедээ өөр бусад агаарын хөлөг, газар дээрх барилга байгууламж, байгалийн саад зэрэгт аюултайгаар ойртсон болон тэдгээрээс зайлж гарах үед гарсан зөрчлийг;

“Шувуунаас шалтгаалсан зөрчил” гэж агаарын хөлөг нислэгийн үед шувуутай мөргөлдсөн, эсхүл шувууд агаарын хөлөгт хэт ойртсоны улмаас гарсан зөрчлийг;

“Аюултай ачаатай холбогдсон зөрчил” гэж агаарын хөлгөөр аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдсон дараахь зөрчлийг:

1/ аюултай ачааг боож баглах журмыг зөрчсөнөөс хүний бие болон өмч хөрөнгөд гэмтэл учруулах, шатах, эвдрэх, сэгсрэгдэх болон цацраг идэвхит бодис алдагдах, хортой шингэн бодис асгарах, гоожих,

2/ аюултай ачааг буруу мэдүүлсэн, савласан, буруу шошго зүүсэн болон тэмдэглэсэн, бичиг баримтыг зохих ёсоор бүрдүүлээгүй;

“Техникээс шалтгаалсан зөрчил” гэж агаарын хөлөг болон түүний эд анги, тоног төхөөрөмжийн гэмтэл, дутагдлаас шалтгаалсан зөрчлийг;

“Холбоо, навигацийн тоног төхөөрөмжөөс шалтгаалсан зөрчил” гэж газрын холбоо, навигаци, цахилгааны тоног төхөөрөмжид гарсан гэмтэл, дутагдлаас шалтгаалсан зөрчлийг;

“Мэдээлэлтэй холбогдсон зөрчил” гэж AIP-ийн шугамаар түгээгдсэн алдаатай, бүрэн бус мэдээлэл, газрын зураг, баримт бичгийг ашигласнаас шалтгаалсан зөрчлийг;

“Нисэхийн аюулгүй байдалтай холбоотой зөрчил” гэж агаарын хөлгийн ажиллагаанд хөндлөнгийн хууль бус үйлдлийн улмаас гарсан зөрчлийг тус тус хэлнэ.

 

4.  Мэдээллийг хүлээн авах тухай

Мэдээллийг сайн дурын үндсэн дээр мэдээлэх тул мэдээлэгч нэр хаягаа үлдээхгүй байж болно. Хэрэв мэдээлэгч өөрөө хүсвэл нэр хаягаа үлдээж болох ба нууцлахыг хүсвэл ИНБД 12.8 –ийн дагуу дараах арга хэмжээг авна:

1/ мэдээллийн эх үүсвэрийг олж тогтоох боломж илэрмэгц уг мэдээллийг устгана;

2/ энэ зүйлийн 1/-д заасны дагуу устгагдсан мэдээллийн талаар ямар нэг тэмдэглэл хийхгүй.

 

5.  Мэдээллийг ангилах хуваарилах

1/ Иргэний нисэхийн хууль, дүрмийн зөрчлийн талаар агаарын хөлгийн осол сүйрэл, ноцтой зөрчил, зөрчил, аюултай ачаа тээвэрлэх, нисэхийн аюулгүй байдалд нөлөөтэй аливаа мэдээлэл

2/ Агаарын тээвэрлэгчийн талаас зорчигчийн эрх ашгийг зөрчсөн үүнд:
a)      
Нислэгийн саатал
b)      
Цуцлалт
c)      
Тийзний талаарх гомдол
d)      
Ачаа тээштэй гомдол санал

        
3/ Нислэгийн стандартын талаар, нам өндөртэйгөөр нислэг үйлдсэн, осол зөрчлийг шинжлэн шалгах, Агаарын тээврийн гэрчилгээжилт ба үйл ажиллагаа, Агаарын хөлгийн ашиглалт, тэдгээрийн үйл ажиллагаа, Агаарын хөлгийн зөвшөөрлүүдтэй холбогдолтой, Үнэмлэх гэрчилгээжүүлэлттэй холбоотой хувь хүний гомдол санал.

6.  Мэдээллийг ашиглахгүй байх

ИНЕГ-ын дарга дараах тохиолдолд аливаа этгээдийн өгсөн мэдээллийг шинжлэн шалгах үйл ажиллагаанд ашиглахгүй:

1/ мэдээлэл нь иргэд, байгууллага болон тэдний өмч хөрөнгөд хор хохирол учруулсан болон учруулах шалтгааны тухай биш бол;

2/ худал мэдээлэл болох нь нотлогдвол.

 

7.  Мэдээллийн нээлттэй сувагт та дараах хаягаар хандаж мэдээлэл,
санал гомдлоо өгнө үү.

 E-mail

This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it

 

Утас

285525

Факс

976-11-7004-6562, 976-11-285525

http://srd.mcaa.gov.mn

Hotline хэсэг

 

Last Updated ( Thursday, 03 October 2013 )