shadow_left
Shadow_R
   
Нислэг хөдөлгөөний үйл ажиллагааны зорилго PDF Print E-mail
Нислэг хөдөлгөөний үйл ажиллагааны зорилго
  • Агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний аюулгvй байдлыг хангах;
  • Агаарын хөлгийн аэродромын бvсийн хөдөлгөөний аюулгvй байдлыг хангах;
  • Нислэгийн аюулгvй, vр дvнтэй байдлыг хангахад шаардагдах зөвлөгөө, мэдээллээр хангах;
  • Эрэн хайх, авран туслах vйл ажиллагаанд хэрэгцээтэй, шаардлага хангасан мэдээгээр агаарын хөлгийн эзэмшигч болон холбогдох байгууллагуудыг хангах 
 

НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН ЗАРЧМУУД ЗОРИЛГО

 

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний зорилго нь:

a)              Агаарт болон аэродромын маневрлах талбайд шилжих хөдөлгөөн хийж байгаа агаарын хөлгүүдийг өөр хоорондоо мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх,

b)               Аэродромын маневрлах талбайд агаарын хөлгийг газрын гадаргуу дахь бусад хөдөлгөөн болон саадуудтай мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх,

c)           Нислэгийн аюулгүй, үр ашигтай болон дэс дараалалт шуурхай байдлыг хангахад шаардлагатай мэдээлэл зөвлөмжөөр нисгэх багийг хангах,

d)               Агаарын хөлөгт эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа шаардлагатай болсон үед энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдэх, шаардлагатай мэдээлэл, тусламжаар хангах явдал болно.

 

НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АНГИЛАЛ

 

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний үзүүлж байгаа үйлчилгээний төрөл байдлаар дараах ангилалд хуваагдана.

 

a)        Нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ нь:

1.       Аэродромын нислэгийн удирлагын үйлчилгээ

2.       Ойртолтын нислэгийн удирдлагын үйлчилгээ

3.       Бүсийн нислэгийн удирдлагын үйлчилгээ гэж хуваагдана.

 

b)        Нислэгийн мэдээллийн үйлчилгээ

c)        Аюулын түгшүүр, мэдээллийн үйлчилгээ

d)        Нислэгийн хөдөлгөөний төлөвлөлт

 

ХАРИУЦЛАГА

 

1.       Орон нутгийн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний салбар нь өөрийн хариуцсан бүсийн хүрээнд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ явуулна.

2.       Нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ нь дараах төрлийн нислэгүүдэд хангагдана.

a)             Хяналттай агаарын зайд байгаа Хэрэглэлийн нислэгийн журмаар үйлдэгдэх нислэгүүдэд

b)                Хяналттай аэродром дээрх аэродромын нислэгийн хөдөлгөөн

c)                Монголын ИНЕГ-аас баталсан журмын дагуу хяналттай агаарын зайд байгаа Ил харааны нислэгийн журмаар үйлдэгдэх нислэгүүдэд

3.       Хяналтанд орших агаарын хөлөг нь тухайн нэгж хугацаанд нислэгийн хөдөлгөөний удирдлагын зөвхөн нэг нэгжийн удирдлагад оршино.

4.       Тогтоогдсон агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн удирдлагад тухайн бүсэд удирдлагаар хангаж буй нэг Нислэгийн хөдөлгөөний удирдлагын салбар хариуцлага хүлээнэ. Удирдлага шилжүүлэх нөхцлийг зэргэлдээх Нислэгийн хөдөлгөөний удирдлагын байртай харилцан тохиролцсоны үндсэн дээр удирдлагыг шилжүүлнэ.

5.    Аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээгээр ИНЕГ-аас тогтоосон Нислэгийн мэдээллийн үйлчилгээ бүхий аэродромын бүсийн хүрээнд Хэрэглэлийн нислэгийн журам ба Ил харааны нислэгийн журмаар үйлдэгдэх нислэгүүдийг хангана.

6.    Нислэгийн мэдээллийн үйлчилгээг G ангилалын агаарын зайд үйлдэгдэж буй бүх нислэгүүдэд үзүүлнэ.