shadow_left
Shadow_R
   
Нислэг хөдөлгөөн PDF Print E-mail
Нислэгийн хөдөлгөөний vйлчилгээ /НХV/ нь орчин vеийн нисэхийн vйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд ИНЕГ-ын vзvvлж буй нислэгийн хөдөлгөөний хяналт, нислэгийн мэдээлэл, эрэн хайх, авран туслах vйл ажиллагаанууд нь энэ vйлчилгээний бvрэлдэхvvн хэсэг юм. Монгол орны агаарын зайд vзvvлэх нислэгийн хөдөлгөөний vйлчилгээг хөгжvvлэх таатай орчныг бvрдvvлэхийн тулд энэ талаар ИКАО –ын гаргасан стандартыг мөрдөж ажиллаж байна. ИНЕГ нь Монгол улсын нутаг дэвсгэр дээгvvр өнгөрч байгаа агаарын хөлгvvдийн нислэгийн хөдөлгөөний vйлчилгээнээс олон улсын жишигт нийцсэн хураамж авах замаар улсын төсөвт төвлөрvvлэн, эдийн засагт зохих хувь нэмрээ оруулж байгаа юм. 1996 онд Агаарын навигацийг хөгжvvлэх төсөл хэрэгжvvлснээр орчин vеийн техник, технологи нэвтрvvлж, агаарын зайн ашиглалтыг сайжруулж, vйлчилгээний хvчин чадлыг нэмэгдvvлснээр Монгол улсын агаарын замаар өнгөрч байгаа агаарын хөлгvvдийн тоо жилээс жилд нэмэгдэж жил тутам 10 гаруй хувиар өсч байна.