shadow_left
Shadow_R
   
Эрүүл мэндийн гэрчилгээ авахад тавигдах шаардлага PDF Print E-mail

Эрүүл  мэндийн  гэрчилгээ  эзэмшигчдийн  эрүүл  мэндийн  стандартад 
тавигдах  ерөнхий  шаардлага:

 

1. Гэрчилгээ  авахаар  өргөдөл  гаргагч нь  тухайн  ажил үүргийг  биелүүлэхэд  саад  болох  эрүүл  мэндийн  ямар  нэгэн  эрсдэлт  хүчин  зүйл  болон  өвчин  эмгэггүй  байна / аливаа эм болон  мансууруулах  бодис  хэрэглэсэнээс  үүдэн  гарах  сөрөг  үр нөлөө  үүнд  хамаарна/.

2. Аль  ч ангиллын  гэрчилгээ  авахаар  өргөдөл гаргагч  этгээдэд  дараах  оношлогоо  хийгдэж,  өвчний  түүх  нээгдээгүй  байх  шаардлагатай.

Үүнд:

  • Төрөлхийн  буюу  олдмол  гажиг
  • Идэвхитэй  буюу  далд  үедээ  байгаа  хурц  эсвэл  архаг  өвчин
  • Хагалгаа  болон  ослоос  үүдсэн  шарх, гэмтэл, бусад хүндрэл.