shadow_left
Shadow_R
   
Иргэний нисэхийн аюулгүй байдал PDF Print E-mail

Нисэхийн аюулгүй байдал гэдэг нь нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахтай холбогдсон цогцолбор арга хэмжээ юм.

 

Иймд иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зорилго нь зорчигч, агаарын хөлгийн багийн гишүүн, газрын үйлчилгээ болон хилийн хяналтын байгууллагын ажилтан, иргэн, түүнчлэн агаарын хөлөг, нисэх буудлын байгууламж, тоног төхөөрөмжийг газарт болон агаарт тохиолдож болох хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахад оршино.

 

Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дараахь бичиг баримтыг боловсруулж гаргасан байна. Үүнд:

Олон иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцийн 17-р хавсралт “Аюулгүй байдал”

Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах Аюулгүй байдлын Заавар (Док.8973)

 

Иргэний Нисэхийн Аюулгүй Байдлын Үндэсний Хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын 175-р тогтоолын хавсралтаар 2007 оны 7 дугаар сарын 10-ний өдөр батлагдсан болно.

 

Иргэний Нисэхийн Аюулгүй Байдлын Үндэсний Хөтөлбөрийн агуулга:


Нэг. Нийтлэг үндэслэл

Хоёр. Иргэний нисэхийн эсрэг заналхийлэл

Гурав. Эрх зүйн үндэслэл

Дөрөв. Иргэний нисэхийн аюулгүй байдлын талаар иргэний нисэхийн болон бусад байгууллагын хүлээх үүрэг

Тав. Хамтын ажиллагаа

Зургаа. Нисэх буудлын аюулгүй байдал

Долоо. Агаарын хөлгийн аюулгүй байдал

Найм. Зорчигч, тэдгээрийн гар тээшний аюулгүй байдал

Ёс. Тээш

Арав. Ачаа болон шуудангийн аюулгүй байдал

Арван нэг. Нислэгийн хоол хүнс болон агаарын тээвэрлэгчийн шуудан ба эд зүйлсийн аюулгүй байдал

Арван хоёр. Аюулгүй байдлын тоног төхөөрөмж, хэрэгсэл

Арван гурав. Иргэний нисэхийн эсрэг заналхийллийн үед авах арга хэмжээний журам

Арван дөрөв. Хөндлөнгийн хууль бус үйлдлийн эсрэг авах арга хэмжээ

Арван тав. Хяналт

Арван зургаа. Аюулгүй байдлын санхүүжилт

 

 

Дээрх бичиг баримтыг бүрэн эхээр нь авахыг хүсвэл Нисэхийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын Албанд хандана уу.