shadow_left
Shadow_R
   
“Хаврын улирлын цаг агаарын онцлог ба нислэгийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт семинар PDF Print E-mail

“Хаврын улирлын цаг агаарын онцлог ба нислэгийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт семинар болж өндөрлөлөө.

Монгол орны цаг агаарын нөхцөл байдал жилээс жилд өөрчлөгдөж ялангуяа хаврын улиралд салхи шуургатай байх хоногийн хугацаа уртсах  хандлагатай байгаа өнөөгийн нөхцөлд нислэгийг цаг агаарын мэдээгээр үйлчлэгч байгууллага болон мэдээг хэрэглэгч агаарын тээврийн байгууллагууд, АХҮА-ны хоорондын харилцаа хамтын ажиллагааг уялдуулж,  нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор Нисэхийн аюулгүй ажиллагааны  хяналт зохицуулалтын газраас 3 дугаар сарын 03-ны өдөр МИАТ ХК-ийн хурлын зааланд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Энэ удаагийн сургалт семинарт НААХЗГ, ИНЕГ-ын АНҮГ, АХҮА, НЦУТ болон агаарын тээврийн МИАТ ХК, Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйз ХХК, МАК ХХК, А-Жет Авиэйшн ХХК,  Тэнгэрийн Улаач Шинэ ХХК, Эйр Карго Монголиа ХХК болон  Туркиш эйрлайнес компанийн төлөөлөгчийн газрууд зэрэг нийт  11 байгууллагаас 70 гаруй төлөөлөгч оролцлоо.

 Сургалт семинарт Ус цаг уур орчны хүрээлэнгийн дэд дарга бөгөөд Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж. Цогт, Тоон прогноз уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны секторын эрхлэгч, доктор Л.Оюунжаргал,        НЦУТ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Х.Хангайсайхан нар    “Монгол орны хаврын улирлын цаг агаарын онцлог 2014 оны  хаврын цаг агаарын төлөв байдал”, “Европын болон Зүүн өмнөд азийн орнуудад ажиглагддаг  нислэгт нөлөөлөх цаг агаарын үзэгдлийн онцлог нөхцөл байдал”,  “Нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийг  радараар хэрхэн илрүүлж байгаа тухай” зэрэг сэдвээр хичээл заасан нь цаг уурын мэдээг хэрэглэгч байгууллагуудад цаг үеэ олсон, ач холбогдолтой үйл явдал боллоо.

Сургалтын материалыг энд дарж үзнэ үү.

Цаг уурын радараар үүл, тунадасны ажиглалт хийх, аюултай үзэгдэл илрүүлэх

Монгол орны хаврын улирлын цаг агаарын онцлог, энэ жилийн ерөнхий төлөв

             Зүүн өмнөд азийн орнуудад ажиглагддаг нислэгт нөлөөлөх цаг агаарын онцлог нөхцөл байдал

Last Updated ( Thursday, 06 March 2014 )