shadow_left
Shadow_R
   
Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар PDF Print E-mail

Монгол Улсад бүртгэгдсэн агаарын хөлөгт Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох ажил нь ИНД-21 /Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд анги, гэрчилгээжүүлэлт/, ИНД-26 /Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын нэмэлт шаардлага/ -ийн хүрээнд хийгдэнэ.

Маягийн гэрчилгээ

ИНД-148 -ын дагуу агаарын хөлгийг зохион бүтээх байгууллагын гэрчилгээ эзэмшигч өөрийн бүтээгдэхүүнээ гэрчилгээжүүлэх тохиолдолд олгоно.

Маягийн гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/01 маягтын дагуу төлбөрийн баримт-ын хамт ИНЕГ-т ирүүлснээр гэрчилгээжүүлэх ажил эхлэнэ.

Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ

Монгол Улсад импортлох, түрээсээр ашиглах агаарын хөлгүүдийн маяг нь Монгол  Улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй бол маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээг олгох ажил хийнэ.

Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд тухайн гэрчилгээг эзэмшигч гэсэн ойлголт байдаггүй. Гадаадын эрх бүхий байгууллагаас олгосон Маягийн гэрчилгээг Монгол улсад хүлээн зөвшөөрсөнөөр Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээг олгодог. Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээг олгосон тохиолдолд тухайн маягийн ямар ч агаарын хөлөг Монгол улсад маягийг хүлээн зөвшөөрөх процессгүйгээр орж ирж болно.

Маягийн хүлээн зөвшөөрөх гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/02 болон ИНЕГ-21/71 маягтуудыг төлбөрийн баримт-ын хамт ИНЕГ-т ирүүл гэрчилгээжүүлэх ажил эхлэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ИНД -21 /Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд анги, гэрчилгээжүүлэлт, зөвлөмжийн цуврал ЗЦ-21-1А , зөвлөмжийн цуврал ЗЦ 21-1.2 –ээс харна уу.

Нэмэлт маягийн гэрчилгээ

нэмэлт маягийн гэрчилгээ олгосноор дараах зүйлд өөрчлөлт хийгдэж болно:

1/ Маягийн гэрчилгээ, эсхүл Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээний ангилалд;

2/ маягийн загварт;

3/ Нислэгийн зааварт;

4/ ашиглалтын хязгаарлалтад;

5/ Маягийн гэрчилгээ, эсхүл Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд заасан тусгай нөхцөлүүдэд.

Нэмэлт маягийн гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/09 маягтын дагуу гаргана.

Нислэгт тэнцэх чадварын стандарт, хязгаарладмал ангилалын гэрчилгээ

ИНД-91 /Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм/ нь тус дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах бүх агаарын хөлөг хүчин төгөлдөр НТЧ-ын гэрчилгээтэй байх ёстойг шаардсан байдаг.

ИНД-21 -ийн Е Бүлэгийн дагуу агаарын хөлгийн НТЧ-ын гэрчилгээг стандарт, хязгаарлагдмал, тусгай. ангиллуудын аль нэгээр нь олгодог.

Стандарт НТЧ: Стандарт ангиллын НТЧ-ын гэрчилгээ нь агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагааны дүрмийн шаардлагууд /operational rule requirements/-ыг хангасаныг илтгэн, тус агаарын хөлгийн бүх төрлийн нислэгийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөг.

Хязгаарлагдмал НТЧ: - Тухайн агаарын хөлөг нь Хөдөө аж ахуйн зориулалтаар болон холын зайн техникийн нислэг /long range ferry flight/ зэрэг хязгаарлагдмал ангиллын нислэгийн үйл ажиллагаанд хамаарах, агаарын хөлгийн хязгаарлалтуудад багтсан модификаци бүрийн загварын баталгаажилт /design approval/-тай байх тохиолдолд,

- НТЧ-ын гэрчилгээ эзэмшихээр өргөдөл гаргагч стандарт ангиллын гэрчилгээ авахад хангалттай бус гэрчилгээжилтийн мэдээлэл өгсөн тохиолдолд

-  Мөн Стандарт ангиллын НТЧ-ын гэрчилгээтэй боловч НТЧ-ын стандарт шаардлагуудыг хангаагїй агаарын хєлєгт тус тус хязгааралгдмал ангиллын НТЧ олгоно.

Хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэхийг хориглодог.

Тусгай ангиллын НТЧ: Тухайн агаарын хөлөг нь НТЧ-ын стандарт шаардлагыг хангахгүй техникийн дутагдалтай боловч дараах чиглэлүүдэд нислэг үйлдэх болно олгоно. Үүнд:

  1. агаарын хөлөгт техник үйлчилгээ хийх эсхүл хадгалалтад оруулах зорилгоортехник үйлчилгээний төв рүү хийх нислэг;
  2. ИНД-148-ын дагуу гэрчилгээжсэн үйлдвэрлэгч байгууллагаас шинээр үйлдвэрлэсэн агаарын хөлгийг шалгах нислэг;
  3. аюул нүүрлэсэн бүсээс агаарын хөлгийг нүүлгэн шилжүүлэх нислэг;
  4. агаарын хөлөгт НТЧ-ын гэрчилгээ олгоход нийцсэнийг баталж үзүүлэх нислэг.

ИНД-121 , ИНД-135 -ын дагуу агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах агаарын хөлөг нь стандарт НТЧ-ын гэрчилгээтэй байх шаардлагатай.

Стандарт, хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/05 маягтыг төлбөрийн баримт -ын хамт ИНЕГ-т гаргах ба агаарын хөлгийн онцлогийн талаархи нэмэлт мэдээллийг ирүүлнэ.

Тусгай ангилалын НТЧ-ын гэрчилгээ
  • Туршилтын гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/06 маягтын ИНЕГ-т гаргах ба агаарын хөлгийн онцлогийн талаархи нэмэлт мэдээллийг ирүүлнэ.
  • Тусгай нислэгийн зөвшөөрөл авах өргөдлийг ИНЕГ-021/07 маягтыг төлбөрийн баримт -ын хамт ИНЕГ-т гаргах ба агаарын хөлгийн онцлогийн талаархи нэмэлт мэдээллийг ирүүлнэ.

Нислэгт тэнцэх чадварын экспортын гэрчилгээ

Агаарын хөлгийг өөр улсад бүртгүүлэхээр болсон тохиолдолд экспортын НТЧ-ын гэрчилгээг олгоно.

Экспортын гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/10 маягтын дагуу ИНЕГ-т гаргах ба ИНД 21.331 -д заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.

Дуу чимээний гэрчилгээ

Монгол Улсад нислэг үйлдэж байгаа агаарын хөлөг нь дуу чимээний гэрчилгээтэй байна. Дуу чимээний гэрчилгээг үйлдвэрлэгчийн гаргасан бичиг баримтыг үндэслэн олгоно. Дуу чимээний өргөдлийг ИНЕГ-21/03 маягтын дагуу ИНЕГ-т гаргана.

Радио станцын гэрчилгээ

Монгол Улсад нислэг үйлдэж байгаа агаарын хөлөг нь радио станцын гэрчилгээтэй байна.Радио станцын гэрчилгээг үйлдвэрлэгчийн гаргасан бичиг баримтыг үндэслэн олгоно.

Радио станцын гэрчилгээ хүссэн хүсэлтийг холбогдох мэдээлэл, төлбөрийн баримт -ын хамт ИНЕГ-т гаргана.