shadow_left
Shadow_R
   
Арилжааны агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага PDF Print E-mail

АРИЛЖААНЫ АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

 

Арилжааны агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь ИНД-119-ийн дагуу гэрчилгээжсэн байх шаардлагатай.

 

ИНД-119-ийн дагуу гэрчилгээ эзэмшихээр өргөдөл гаргагч нь Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрмүүд болон ИКАО-оос гаргасан бичиг баримтуудыг сайн судалсан байх шаардлагатай бөгөөд ингэснээр нислэгийн үйл ажиллагааны үүрэг хариуцлага, онцлогын талаар зохих мэдлэгтэй болж нислэгийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах боломжтой юм.

 

Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг байгууллагын бүтэц зохион байгуулалт, удирдах болон мэргэжлийн боловсон хүчинд тавигдах шаардлагуудад бүрэн нийцэж байгаа, үйл ажиллагааны заавар, журмын хэрэгжилтийг хянах, нислэгийн үйл ажиллагааны хяналтын тогтолцоо, нислэгийн аюулгүй ажиллагааны баримт бичгийн тогтолцоог бүрдүүлсэн зэргийг баталгаажуулснаар олгоно.

 

Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ (цаашид АТГ гэх) нь тухайн гэрчилгээ эзэмшигчийг холбогдох дүрэм, журмын хүрээнд иргэний агаарын хөлгөөр арилжааны нислэгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг гэрчилж олгосон баримт бичиг юм.

 

АТГ нь хоер хэсгээс бүрдэнэ, үүнд Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ өөрөө болон түүнийг дагалдан олгогдох Үйл ажиллагааны тодорхойлолт багтана. АТГ нь хүчин төгөлдөр Үйл ажиллагааны тодорхойлолтгүй бол хүчингүй. АТГ нь тухайн өргөдөл гаргагчийн явуулах үйл ажиллагааны төрөл болон ашиглах агаарын хөлгийн загвар, маягаас хамааран хоер төрөл байна. Үүнд:

 

1/ ИНД-121-ийн дагуу үйл ажиллагаа эрхлэх Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ. - Нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 13 ба түүнээс дээш зорчигчийн суудалтай, эсхүл төлбөрт ачааллын хэмжээ нь 2000 кг-аас дээш онгоц ашиглахаар бол;

 

2/ ИНД-135-ийн дагуу үйл ажиллагаа эрхлэх Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ. - Нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 12 ба түүнээс цөөн тооны зорчигчийн суудалтай, төлбөрт ачааллын хэмжээ нь 2000 кг-аас бага онгоц эсхүл нисдэг тэрэг ашиглахаар бол.

Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлтийн дэг

Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний өргөдлийн маягт

Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний хураамж