shadow_left
Shadow_R
   
Дүрмийн хэлэлцүүлэг PDF Print E-mail

 

ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ.

 

1. "ИНД-65 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл"   дүрмийн нэмэлт өөрчлөлт 

2. ИНД-91 “Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм”-д оруулах нэмэлтийн талаар

1/ Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанаас “Цахилгаантай үүлийг ямар зайд тойрч нисэх, мөн хоёр цахилгаантай үүлний хоорондын зай хэдэн км байх үед дундуур нь нисэн өнгөрч болох талаар” ИНД-91-д тусгахыг хүсэж ИНЕГ-11/01 маягтын дагуу өргөдөл гаргасан болно.

2/ Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын холбогдох байцаагч, мэргэжилтнүүд өргөдөлд дурьдсан асуудлыг судалж үзээд ИНД-91-ийн “Нислэгийн ерөнхий дүрэм” гэсэн “В” Бүлэгт “Цахилгаанжилттай ба аадар хур тундастай бүсэд нислэг үйлдэх” тухай 91.257-р зүйлийг шинээр нэмэхээр төлөвлөж байна. Үүнд:

91.257. Цахилгаанжилттай ба аадар хур тундастай бүсэд нислэг үйлдэх

(а) Газрын радарын хяналтгүй, цахилгааны голомтыг ажиглах радарын хэрэгсэлгүй агаарын хөлгөөр аадар, хур тунадастай, цахилгаанжилттай бүсэд хэрэглэлээр нислэг үйлдэхийг хориглоно.

(б) Нислэгийн удирдагч нь цаг уураас өгсөн зөвлөгөө, радарын мэдээлэл зэргийг үндэслэн үүл цахилгаанжилтын байдал, тэдгээрийн шилжилт, цахилгаантай бүсийг хэрхэн тойрч гарах талаар нисгэх багт зөвлөгөө өгнө. Газрын радараар ажиглалт хийх боломжгүй үед нисгэх баг аадар, хур тундсыг хөлгийн радараар болон ил хараагаар тойрон гарна. 

3. ИНД-101 "Хүнгүй нисдэг тэрэг болон автожир-үйл ажиллагаа"-д оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар 2014.10.28- 11 дүгээр сарын 28 хүртэл

 

 

Санал авах хугацаа: 2014.10.15-наас 11 дүгээр сарын 15

Санал ирүүлэх хаяг This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it  

Холбоо барих: 28-5035, 28-5026 

 

Last Updated ( Wednesday, 29 October 2014 )