АЭРОДРОМ ОРЧМЫН СААДЫГ ХЯЗГААРЛАХ ГАДАРГУУГ 3 ХЭМЖЭЭСТЭЭР ҮҮСГЭЖ, НИСЭХ БУУДЛУУДАД ХҮРГҮҮЛЛЭЭ

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах зорилгоор 2010 оноос эхлэн зориулалтын програм хангамжийн тусламжтайгаар агаар-сансрын зураг болон тоон өгөгдөл/мэдээлэлд боловсруулалт хийх нөр их ажил хийж байгаагийн нэг жишээ нь НББЗХ-ийн мэргэжилтэн П.Ганболдтой хамтран Аэродром орчмын саадыг хязгаарлах гадаргууг 3 хэмжээстээр үүсгэсэн явдал юм.

Монгол Улсад одоогийн байдлаар иргэний нисэхийн зориулалттай үйл ажиллагаа явуулж буй 24 нисэх буудал байгаагаас 20 нисэх буудалд тогтмол үйл ажиллагаа явагдаж, үлдсэн 4 нисэх буудалд улирлын чанартай үйл ажиллагаа явагдаж байна.

Эдгээр нисэх буудлуудын Аэродром орчмын аюулгүй бүсэд нислэгийн аюулгүй ажиллагаанд саад учруулж болзошгүй барилга, байгууламжийг ИНЕГ-ын зөвшөөрөлгүйгээр барьж байгуулах явдал гарах болсон өнөө үед энэхүү 3 хэмжээст зураглал нь асуудлыг бодитоор үнэлэхэд маш чухал ач холбогдолтой ажээ.

35853473_618590491835086_970011010817589248_o

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

35695412_618433315184137_5489416697657950208_o35844695_618433438517458_5082926269616619520_o